Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2013-12-24
Дугаар 0005
Хэргийн индекс 031/2013/0243/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч “Шижир-Аранжин” ХХК
Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс / хуучнаар Геологи, Уул уурхайн кадастрын хэлтэс/
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 88.1.1.нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгох;
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 386 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн  11 дүгээр зүйлийн 11.1.14, 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Шижир-Аранжин” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 620, 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 621 дүгээр шийдвэрүүдийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын 7643Х тоот тусгай зөвшөөрлийн эрхийг болон уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хүссэн өргөдлийн эрхийг тус тус сэргээж, хуулийн дагуу “Шижир-Аранжин” ХХК-д шилжүүлэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.             

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2014.03.03 34 Улсын дээд шүүх Лхүндэвийн Атарцэцэг "Шижир-Аранжин" ХХК Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс