Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2014-01-22
Дугаар 0042
Хэргийн индекс 031/2013/0538/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Дэмбэрэлийн Батбаатар
Нэхэмжлэгч Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв
Хариуцагч Улсын бүртгэлийн Ерөнхий газар
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд “Энхийн үйлс” ХХК
Маргааны төрөл Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

    1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 435 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг баримтлан “Энхийн үйлс” ХХК-ийг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айл /14171/, Цагдаагийн гудамжны 62/2 тоотод байршилтай зоорийн зориулалттай 100 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлийн Ү-2203022133 дугаарт бүртгэсэн бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас нөхцөл байдлыг тодруулж дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлсүгэй” гэж, Тогтоох хэсэгт “2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсгийг баримтлан шүүхийн шийдвэрт дурьдсан нөхцөл байдлыг тодруулж, холбогдох баримтыг бүрдүүлсний үндсэн дээр хуульд заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэхийг хариуцагчид даалгасугай” гэсэн заалт нэмж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтын дугаарыг “3”, 3 дахь заалтын дугаарыг “4” гэж тус тус өөрчилсүгэй.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.