Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2013-12-25
Дугаар 0007
Хэргийн индекс 031/2013/0233/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч Ч.Баатар
Хариуцагч Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 409 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Дипломат албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.10, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,  “Гадаад харилцааны сайдын 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Гадаад харилцааны сайдад АНУ-ын Вашингтон хотод суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны Элчин зөвлөхийн албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж хуульд заасан журмын дагуу нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, “Гадаад харилцааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгож, хариуцагчаас 2013 оны 3 дугаар сарын 1-нээс 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 140400 төгрөгөөс 70200 төгрөгийг хариуцагчаас, илүү төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч Ч.Баатарт буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.