Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2014-01-22
Дугаар 0044
Хэргийн индекс 051/2013/0017/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч “Найдвар сервис” ХХК
Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Н.Эрдэнэбилэг
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 39 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 287 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн “74.5 мкв” газарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт зааснаар Хөвсгөл аймгийн Засаг даргад шүүхийн шийдвэрт нийцүүлэн, газрын давхцлыг арилгаж, гуравдагч этгээдийн эзэмшил газрыг хасч, нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт оруулсан захирамж гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгасугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.