Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2014-01-02
Дугаар 0018
Хэргийн индекс 273/2013/0022/з
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч ЭНКБ ХХК
Хариуцагч Төв аймгийн Баянхангай сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Төв аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаар шийдвэрийн “тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтаас “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.2” гэснийг “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 54 дүгээр зүйлийн 54.1, 54.4” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2014.03.03 35 Улсын дээд шүүх Лхүндэвийн Атарцэцэг "ЭНКБ" ХХК Төв аймгийн Баянхангай сумын Засаг дарга