Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2014-09-25
Дугаар 0385
Хэргийн индекс 020/2013/0712/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Доржгочоогийн Баатархүү
Нэхэмжлэгч “МИАТ” ТӨХК
Хариуцагч Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч нар
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1.  Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 227 дугаар шийдвэрийн “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтыг “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.9, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, гаалийн улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 79/13 тоот актын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас 2010-2012 онд мэдүүлээгүй онгоцны сэлбэгийн үнэ болох 1.344.442.905.12 төгрөгийг гаргуулах хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “МИАТ” ТӨХК-иас гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

       Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2014.11.27 268 Улсын дээд шүүх Дашдоржийн Мөнхтуяа "МИАТ" ТӨХК Гаалийн ерөнхий газар