Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2014-12-24
Дугаар 0001
Хэргийн индекс 128/2014/0239/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Ноостын Хонинхүү
Нэхэмжлэгч М.Нямдаваа
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд “Сод Монгол групп” ХХК
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 460 дугаар шийдвэрийн “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 38 дугаар зүйлийн 38.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн16 дугаар зүйлийн 16.7, 16.11 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Нямдаваагийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 730 дугаар захирамжийн иргэн М.Нямдаваад холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, газар эзэмших эрхийг сэргээлгэх, нэгж талбарын 18638309846251 дугаартай кадастрын зургийг хүчингүйд тооцож, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 198 дугаар захирамжид заасан байршилд кадастрын зураг үйлдэж, газрын кадастрын мэдээллийн санд тусгуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/93 дугаар захирамжийн “Сод Монгол групп” ХХК-д 672 м.кв-аас илүү хэмжээтэй газар олгосон хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.