Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2014-12-03
Дугаар 0471
Хэргийн индекс 125/2014/0010/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Цэндийн Цогт
Нэхэмжлэгч Х.Наранханд
Хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.Энхжаргал, Ц.Гантулга нар
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаар шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “... 13/02 дугаар “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” улсын байцаагчийн актыг хүчингүй болгосугай” гэснийг “13/02 дугаар “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” улсын байцаагчийн актын Х.Наранхандад холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

   Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болно.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2014.05.12 11 Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүх Гомбосүрэнгийн Сонинболор Б.Алтанхуяг Ховд аймгийн Боловсролын газар