Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-01-07
Дугаар 0019
Хэргийн индекс 031/2013/0658/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Бямбаагийн Тунгалагсайхан
Нэхэмжлэгч Пролианс
Хариуцагч ХХААГазар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар
Хариуцагчийн төрөл яамны харьяа болон харьяа бус захиргааны акт гаргадаг бие даасан агентлаг,
Гуравдагч этгээд “Монгол эм импекс концерн” ХХК
Маргааны төрөл Тендер
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 418 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.3, 28 дугаар зүйлийн 28.7.5, 42 дугаар зүйлийн 42.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Аймгуудийн нэгдсэн оношлогооны төв болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах” ХААГ-Б-2013/07-10-78 дугаар тендерийн Багц-2 “Оношлогооны тоног төхөөрөмж” нийлүүлэгчийн сонгон шалгаруулалтад “Пролианс” ХХК, “Карл Шторц” компанийн түншлэлийг тендер шалгаруулалтаас татгалзсан Тендерийн үнэлгээний хорооны 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар зөвлөмж, 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дүгээр хурлын тэмдэглэл, Худалдан авах ажиллагааны газрын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 6/3434, 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/3795 дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, уг тендерт ялагчаар шалгарсан “Монгол эм импекс концерн” ХХК-ийн түншлэлтэй Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Худалдан авах ажиллагааны газрын хооронд байгуулсан “Дуран оношлогооны тоног төхөөрөмж нийлүүлэх” 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ХААГ/265 дугаар гэрээг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, үлдэх ХААГ-Б-2013/07-10-78 тоот тендерийн Багц-2 “Дуран оношлогооны тоног төхөөрөмж нийлүүлэгч”-ийг сонгон шалгаруулах тендерийг дахин зохион байгуулахыг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасныг баримтлан Тендерийн үнэлгээний хорооны 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн тайланг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан гуравдагч этгээд “Пролианс” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.