Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-02-11
Дугаар 0084
Хэргийн индекс 119/2014/0021/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Бямбаагийн Тунгалагсайхан
Нэхэмжлэгч "Рояал өүшн" ХХК
Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд “Арвай-Илч” ХХК
Маргааны төрөл Тендер
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 88.1.1.нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгох;
Шийдвэрийн товч

 ТОГТООХ нь:

1.  Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 41 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Рояал Өүшн” ХХК-ийн “Агаарын бохирдолт, гэр хорооллоос үүсэх утааг бууруулах мастер төлөвлөгөөний дагуу бүрэн шаталттай сайжруулсан зуух нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтаар “Арвай-Илч” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож, дараагийн хамгийн сайн тендер болох “Рояал өүшн” ХХК-тай гэрээ байгуулахыг Орхон аймгийн засаг даргын Тамгын газарт даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

              Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.