Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-02-11
Дугаар 0079
Хэргийн индекс 116/2014/0002/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Цэндийн Цогт
Нэхэмжлэгч Г.Ганзориг
Хариуцагч Дорнод аймгийн дархан цаазат газруудын “Дорнод” хамгаалалтын захиргаа
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаар шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 37.3 дахь хэсгийг баримтлан Г.Ганзоригын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Дорнод хамгаалалтын захиргааны Байгаль орчин хамгаалах улсын байцаагч Б.Батдоржийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 00448/046 дугаар шийтгэврийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын “0011861 дүгээр нөхөн төлбөр тогтоосон актыг хүчингүй болгуулах” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болно.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.