Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-02-13
Дугаар 0089
Хэргийн индекс 126/2014/0071/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Цэндийн Цогт
Нэхэмжлэгч Ч.Батдорж, Н.Алтанцэцэг
Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 15–ны өдрийн 27 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь хэсгийг баримтлан Хөвсгөл аймгийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 03–ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 287 дугаар захирамжийг хариуцагчаас хэргийн нөхцөл байдлын цаашид тодруулж, дахин шинэ акт гаргатал түдгэлзүүлсүгэй” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсоноос хойш 60 хоногийн дотор, тогтоогдсон хүчин зүйлсийг харгалзаж уг шийдвэрт заасан нөхцөл байдлыг тодруулснаар газар эзэмших эрхийн зөрчил байвал залруулж, гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг шийдвэрлэсэн захирамж дахин шинээр гаргаж шүүхийн энэхүү шийдвэрийг биелүүлэхийг даалгасугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.