Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-03-12
Дугаар 0124
Хэргийн индекс 113/2014/0005/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Энхтуяагийн Халиунбаяр
Нэхэмжлэгч Н.Сарантуяа
Хариуцагч Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Хариуцагчийн төрөл яамны харьяа болон харьяа бус захиргааны акт гаргадаг бие даасан агентлаг,
Гуравдагч этгээд Ч.Гомбо, Б.Энхбаяр, Г.Бямбадорж нар
Маргааны төрөл Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 88.1.3.анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах;
Шийдвэрийн товч

  ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Н.Сарантуяагийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д зааснаар Н.Сарантуяагийн “Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 7 дугаар байрны 66 тоотын 3 өрөө орон сууцыг Ч.Гомбо, Б.Энхбаяр, Г.Бямбадорж нарт өмчлүүлж, эрхийн улсын бүртгэлийн Ү-1903000078 дугаарт бүртгэсэн бүртгэл болон тэдний нэр дээр олгосон эд хөрөнгө өмчлөх эрхийн 000219045 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, Д.Чулуунбат, Н.Сарантуяа болон миний 5 хүүхдийн нэр дээр  Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 7 дугаар байрны 66 тоот орон сууцыг өмчлөх эрхийг сэргээж өгнө үү” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.