Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-03-11
Дугаар 0122
Хэргийн индекс 128/2014/0294/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Энхбатын Зоригтбаатар
Нэхэмжлэгч Нэр бүхий 9 банк
Хариуцагч ШӨХТГ-ын улсын байцаагчид
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтуудыг “1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, 15 дугаар зүйлийн 15.1.4, 23 дугаар зүйлийн 23.5, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсэгт заасныг баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагчийн 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 7/169 дугаартай “Мэдээлэл хүсэх тухай” албан шаардлага, 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/75, 5/76, 5/77, 5/78, 5/79, 5/80, 5/81,5/83, 5/85 дугаартай “Хяналт шалгалтын тухай” дүгнэлтүүд, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5/418, 5/419, 5/420, 5/421, 5/422, 5/424, 5/425, 5/426, 5/428 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагуудыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх”-ийг хүссэн “Хас банк” ХХК, “Хаан банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Голомт банк” ХХК, “Чингис хаан банк” ХХК, “Капитал банк” ХХК, “Капитрон банк” ХХК, “Улаанбаатар хотын банк” ХХК, “Ариг банк” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, мөн 3 дахь заалтыг “2” гэж дугаарын өөрчлөлт оруулан тус тус өөрчилсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Хаан банк” ХХК, “Голомт банк” ХХК, “Хас банк” ХХК, “Улаанбаатар хотын банк” ХХК, “Чингис хаан банк” ХХК, “Ариг банк” ХХК, “Капитрон банк” ХХК-иудаас давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.