Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-02-05
Дугаар 0072
Хэргийн индекс 128/2014/0385/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Б.Уянга
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 564 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 69 дүгээр зүйлийн 69.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.Уянгыг ажил, албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт төрийн захиргааны албан тушаалын ТЗ-7-2 зэрэглэлтэй дүйцэх ажил, албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж, ТЗ-7-2 зэрэглэлтэй дүйцэх ажил, албан тушаалын дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг түүний ажилгүй байсан хугацаанд буюу 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийн хамт тооцон Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.