Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-03-18
Дугаар 0134
Хэргийн индекс 020/2014/0106/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Сосорын Мөнхжаргал
Нэхэмжлэгч "Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв" ТББ
Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд "Оргил хүнс" ХХК
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 531 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтыг дараах байдлаар өөрчилж бусад заалтыг хэвээр үлдээсүгэй:

“1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5, 74 дүгээр зүйлийн 74.3-д заасныг баримтлан “Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2012 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 11-73/14, 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 11-81/235, 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 34-03-294/443, 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 34-03/-294/572 дугаар дүгнэлтүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 18.1, Хүнсний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасныг баримтлан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын “Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв ТББ-ын гаргасан өргөдөл, гомдлыг бүрэн шийдвэрлэхгүй байгааг хууль бус болохыг тогтоож, “Гоё” тараг бүтээгдэхүүн нь холбогдох хууль тогтоомж, стандартад нийцэж байгаа эсэхийг шалгуулах тухай хүсэлтэд зохих журмын дагуу хяналт шалгалт явуулж хүсэлтэд дурдсан асуудал бүрт тодорхой хариу өгөхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.