Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-02-25
Дугаар 0097
Хэргийн индекс 020/2014/0555/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Сосорын Мөнхжаргал
Нэхэмжлэгч “Баяннөмрөг уул” ХХК
Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 622 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 48.4 /2014.07.01-ний өдөр нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан/, 48.5-д зааснаар “Баяннөмрөг уул” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, ашигт малтмалын хайгуулын 7762Х тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байдлыг хэвээр хадгалахгүй байгааг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын нөөцийг улсын бүртгэлд бүртгэх эсэхийг захиргааны байгууллагаас шийдвэрлэх хүртэл тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хэвээр хадгалахыг даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг буюу “7762Х тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.