Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-04-22
Дугаар 0178
Хэргийн индекс 128/2014/0220/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Дэмбэрэлийн Батбаатар
Нэхэмжлэгч "Номин холдинг" ХХК
Хариуцагч Төрийн өмчийн хороо
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд Төрийн тусгай хамгаалалтын газар
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0105 дугаар шийдвэрийн “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтын “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2, 28 дугаар зүйлийн 28.1, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 3 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.3, 10.1, 11 дүгээр зүйлийн 11.1.2, 11.2.5” гэснийг “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1, 11 дүгээр зүйлийн 1, 28 дугаар зүйлийн 1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.02.27 0105 Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх Александрын Сарангэрэл “Номин холдинг” ХХК Төрийн өмчийн хороо