Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-05-13
Дугаар 0202
Хэргийн индекс 116/2015/0004/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Дэмбэрэлийн Батбаатар
Нэхэмжлэгч Б.Баярмагнай
Хариуцагч Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтын “Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6” гэж, 3 дахь заалтын “Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн” гэснийг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн” гэж, мөн “хариуцагчаас” гэснийг “Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын Тамгын газраас” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.03.17 04 Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүх Батбаярын Оюун Б.Баярмагнай Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга