Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-05-06
Дугаар 0194
Хэргийн индекс 126/2014/0079/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Дэмбэрэлийн Батбаатар
Нэхэмжлэгч Д.Батсүх
Хариуцагч Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “1.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан “Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 63 дугаар тушаалыг илт хууль бусд тооцуулах, тэтгэвэр тогтоолгоход шаардлага хангах тушаал гаргахыг даалгах, 2002 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 11 сар хүртэлх цалин хөлсийг гаргуулах, үндэслэлгүйгээр ажилгүй байсан 2002 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны өдий хүртэлх хугацааг ажилласнаар тооцуулах, төрийн тусгай албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад авах ёстой 36 сарын тэтгэмжийг гаргуулах” тухай Д.Батсүхийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.