Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-06-24
Дугаар 0273
Хэргийн индекс 116/2015/0003/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Дэмбэрэлийн Батбаатар
Нэхэмжлэгч Г.Алтансувд
Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд С.Мөнгөнбаатар
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “мөн дээрх газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж, ашиглаж байсан учраас хамтран эзэмшигч нарыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “нэхэмжлэлийн шаардлагаас “Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр дэх Хуучин захын зуун талын 836 м.кв, 596 м.кв, 784 м.кв талбай бүхий газруудыг Г.Алтансувдын эзэмшилд буцаан шилжүүлж гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Хэрлэн сумын Засаг даргад даалгах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх заалтыг баримтлан “Газрын хамтран эзэмшигч нарыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.04.17 07 Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүх Паламын Амаржаргал Г.Алтансувд Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга