Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-06-24
Дугаар 0277
Хэргийн индекс 020/2013/0650/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Доржгочоогийн Баатархүү
Нэхэмжлэгч “Хэт” ХХК
Хариуцагч Татварын ерөнхий газрын татварын хяналт шалгалт арга зүйн хэлтсийн татварын улсын байцаагч О.Бямбасүрэн, Б.Жаргал, Д.Алтанцэцэг нар
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 540 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-6 дахь заалтыг:  

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41, 42 дугаар зүйлийг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Татварын улсын байцаагчийн 2010 оны 980012 дугаар актын 4.1, 4.2 дахь хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн “уг актын 2.2.3 дахь хэсгийг хүчингүй болгуулах” хэсгийг хүлээн зөвшөөрснийг тус тус баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.9, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.7, 13 дугаар зүйлийн 13.2, 13.4, 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 8 дугаар зүйлийн 8.1.1, 13 дугаар зүйлийн 13.6.3, 14 дүгээр зүйлийн 14.4.1, 17 дугаар зүйлийн 17.2, 17.3, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.2, 26 дугаар зүйлийн 26.1.1, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 3-д заасныг тус тус баримтлан Хэт ХХК-ний татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын улсын байцаагчийн 2010 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 980012 дугаар актаар тогтоосон төлбөрийг 114148.2 мянган төгрөгийн нөхөн татвар,  17765.0 мянган төгрөгийн хүү, 25096.2 мянган төгрөгийн торгууль, 11439.8 мянган төгрөгийн алданги, нийт 168449.2 мянган төгрөгөөр багасган, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.3-т заасныг баримтлан Татварын Ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, “Татварын улсын байцаагчийн 2010 оны 980012 дугаар актаар тогтоогдсон 2005, 2006 оны зөрчилд ногдуулсан 178868.5 мянган төгрөгийн хүү, 594.0 мянган төгрөгийн торгууль, 676.0 мянган төгрөгийн алданги, нийт 180138.5 мянган төгрөгийн төлбөрийг 100 хувь,  359770,4 мянган төгрөгийн нөхөн татварын төлбөрийн 10 хувийг нэхэмжлэгчээр төлүүлж, үлдэх 90 хувь буюу 323793.4 мянган төгрөгийн төлбөрийг тус тус өршөөлд хамруулж чөлөөлөхийг Татварын ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг буюу 2007 онд хамаарах төлбөрийг чөлөөлөхийг даалгах” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, “7” гэсэн дугаарыг “4” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.