Шийдвэрийн төрөл | Шүүх хуралдааны тогтоол |
---|---|
Огноо | 2014-05-12 |
Дугаар | 093 |
Хэргийн индекс | 037/2012/0009/З/ |
Шүүх | Улсын дээд шүүх |
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Нэхэмжлэгч | Г.Баярсайхан |
Хариуцагч | Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс |
Хариуцагчийн төрөл | аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг |
Гуравдагч этгээд | Т.Нямдорж |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдсэн байдал | Хэвээр |
Шийдвэрийн товч | Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 127 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхисугай. 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Өөр шийдвэр байхгүй байна.