Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2014-02-05
Дугаар 017
Хэргийн индекс 031/2012/0547/З
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Чулууны Тунгалаг
Нэхэмжлэгч Т.Дашдаваа, Г.Мэндбилэг, Л.Сосорбурам, Г.Хишигням нар
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга болон Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны алба
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Ч.Норжин, Д.Юндэнсүрэн, П.Буджаргал
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 176.2.4.шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох;
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 328 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 380 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 60 дугаар зүйлийн 60.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Дашдаваа, Г.Мэндбилэг, Л.Сосорбурам, Г.Хишигням нарын “Баянгол дүүргийн Газрын алба газар эзэмших өргөдлийг нь хүлээн авч шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрх олгохыг даалгах,  Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 274, 549, 2011 оны 101 дүгээр захирамжийн Ч.Норжин, П.Буджаргал, Д.Юндэнсүрэнд холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 415 дугаар захирамжийн П.Буджаргал нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос гаргуулж гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Л.Ононбаярт олгосугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.