Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2015-06-15
Дугаар 151
Хэргийн индекс 128/2014/0070/З/
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Чулууны Тунгалаг
Нэхэмжлэгч Н.Аюурзана
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Ж.Пүрэвдорж
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 176.2.3.магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөх
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 200 дугаар магадлалыг хүчингүй болгож, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 86 дугаар шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 34 дүгээр зүйлийн 34.1.6, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар нэхэмжлэгчийн “Н.Аюурзана, Ж.Пүрэвдорж нарт хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу маргаан бүхий газрыг тэгш эрхийн үндсэн дээр эзэмшүүлэх захиргааны акт гаргахыг даалгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/523 дугаар захирамжийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.