Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2015-05-04
Дугаар 111
Хэргийн индекс 128/2014/0365/З
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Оросоогийн Зандраа
Нэхэмжлэгч Д.Оюун
Хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 111 дүгээр магадлал, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 521 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 болон 2 дахь заалтын “... эргүүлэн томилж ...” гэснийг “... эгүүлэн тогтоож ...,” гэж, “... цалин хөлсийг ...” гэснийг “... “цалин хөлстэй тэнцэх олговрыг ...” гэж өөрчилж, “... олговрыг ...” гэсний дараа “... Анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд ...” гэсэн нэмэлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                                   О.ЗАНДРАА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.