Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2015-05-04
Дугаар 112
Хэргийн индекс 049/2013/0027/З
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Оросоогийн Зандраа
Нэхэмжлэгч Э.Бат-Орших
Хариуцагч Увс аймгийн Давст сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Н.Батнасан
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 51 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... заалтад ...” гэснийг “... заалтын ...” гэж, “26.1.3” гэж,” гэсний дараах “... өөрчилж ...” гэснийг хасч, 2 дахь заалтын “... 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс ...” гэснийг “... 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс ...” гэж, “... 11012690 /арван нэгэн сая арван хоёр мянга зургаан зуун ер/ ...” гэснийг “... 10,523,927 ...” гэж тус тус өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                            О.ЗАНДРАА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.