Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2015-05-25
Дугаар 134
Хэргийн индекс 128/2014/0595/З
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Оросоогийн Зандраа
Нэхэмжлэгч "Ориент инвест" ББСБ
Хариуцагч Хууль зүйн сайд
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 176.2.3.магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөх
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 131 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 618 дугаар шийдвэрийн “... , 70.2.7 ...” гэснийг хасч, “... дахь ...” гэснийг “... дэх ...” гэж, Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... болгож ...” гэснийг “... болгосугай.” гэж, “... 3.1 дэх заалтыг Хууль зүйн сайдаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т заасан “энэ хуулийн 83.1, 83.2-т заасан урамшуулал олгох журмыг батлах” эрх хэмжээнийхээ хүрээнд дахин шинэ акт гаргатал түдгэлзүүлсүгэй.” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Х.БАТСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                                   О.ЗАНДРАА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.