Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2015-06-22
Дугаар 159
Хэргийн индекс 125/2014/0029/З
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Оросоогийн Зандраа
Нэхэмжлэгч Т.Нямцэцэг
Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга, тус сумын Магсаржав багийн иргэдийн Нийтийн Хурал
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд С.Эрдэнэбаатар
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 164 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн “... заалтыг ...” гэснийг “... заалтын ...” гэж, “... 11.1, ...” гэснийг “... 11.6, ...” гэж өөрчлөн, “... Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, ...” гэж нэмж, “... Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Т.Нямцэцэгийн ажилгүй байсан хугацааны цалин 15,508,791 төгрөг гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн тооцуулж, бичилт хийлгэхийг хариуцагч Жаргалант сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож ...”  гэснийг хасч, “... болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай ...” гэснийг “... болгосугай.” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Нямцэцэгийн хяналтын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                            О.ЗАНДРАА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.04.08 0164 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Ноостын Хонинхүү Т.Нямцэцэг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга