Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2015-06-22
Дугаар 158
Хэргийн индекс 128/2014/0461/з
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн
Нэхэмжлэгч Иргэн Ө.Налжирмаа
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга тус газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл
Хариуцагчийн төрөл яамны харьяа болон харьяа бус захиргааны акт гаргадаг бие даасан агентлаг,
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 581 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 92 дугаар магадлалын 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6,  26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ө.Налжирмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 44 дүгээр тогтоол, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 811 дүгээр тушаалын Ө.Налжирмаад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Ө.Налжирмааг тус газрын Сүхбаатар дүүргийн Бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны цалин нөхөн олговрыг зохих журмын дагуу тооцож хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

            ШҮҮГЧ                                                                                Х.БАТСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.