Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2014-06-23
Дугаар 139
Хэргийн индекс 031/2013/0449/З
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Оросоогийн Зандраа
Нэхэмжлэгч "Цэцэнс" ХХК
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Ц.Дэжидсүрэн, Ш.Цогтсайхан
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 567 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 161 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... “Цэцэн-С” ХХК-ийн гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/593 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “... “Цэцэн-С” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/593 дугаар захирамжийн 2 дахь заалтын “Түрээсийн давуу эрхээр хувьчилж авсан үл хөдлөх хөрөнгийн доорх 456 м2 талбайг “Цэцэн-С” ХХК-д ... тус тус ...” гэснийг хүчингүй болгосугай.” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.06.05 0343 Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх Эрдэмбилэгийн Лхагвасүрэн “МСТМ” ХХК Улсын бүртгэлийн ерөнхий газар
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2014.04.23 0161 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Бямбаагийн Мөнхтуяа “Цэцэнс ” ХХК Нийслэлийн Засаг дарга