Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2014-01-06
Дугаар 04
Хэргийн индекс 031/2013/2222/з
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Материал импекс
Хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналт
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд С.Нямдаваа
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 345 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 353 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 10 дугаар зүйлийн 10.1.1, 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.4, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 35 дугаар зүйлийн 35.1.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.1.1-д заасныг баримтлан “Материал импэкс” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс”-ын 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 326/2012, 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 112/2013 дугаар актыг тус тус хүчингүй болгосугай” гэж өөрчилж,  бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.