Шүүх хуралдааны зар

Огноо 2015-10-14
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны зар

08.30 цагаас
1. “Жаргалант рашаант” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн татварын хэлстийн татварын улсын байцаагч Ц.Отгонбаяр, Д.Дэлгэртүвшин нарт холбогдох, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар
2. “БЭБХ” ХХК-ын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг даргад холбогдох, Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 116 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагчийн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Ц.Цогт
3. Ц.Батбилэгийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн  бүртгэлийн газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 6991 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Ц.Цогт
4. Н.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Санхүүгийн хяналт шалгалт, аудитын албаны дарга нарт холбогдох, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Санхүүгийн хяналт шалгалт, аудитын албаны даргын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Ц.Цогт                                                                                       
10.30 цагаас 
5. Т.Батчимэгийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 7003 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч О.Номуулин
6. Д.Ууганбаярын нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад холбогдох, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 391 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү                                                                                       
7. Ч.Төгсдэлгэр, Ц.Жадамба, Ц.Доржсүрэн нарын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох, Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар
13.30 цагаас 
8. Иргэн Ж.Хүрэлцэцэгийн нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн хороо, Нийслэлийн орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 6693 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар
9. Р.Нямдаваагийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтэст холбогдох, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 249 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар  
10. Д.Долгорсүрэнгийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох, Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 34 дүгээр шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар 
15.30 цагаас
11. Д.Галсанпунцагийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 6966 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал
12. “Анома” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг дарга нарт холбогдох, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Хэргээс нотлох баримт хасч, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 188  дугаар тогтоолыг хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар, өмгөөлөгч А.Нарантуяа нарын гомдлоор
Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал
13. А.Алтанбилэгийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 497 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

 

             Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн:                              Ч.Сэлэнгэмөрөн

Оруулсан 2016-01-08 20:15:17
Үзсэн 425

Хэвлэх | Буцах