Шүүх хуралдааны зар

Огноо 2015-11-20
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны зар

08.30 цагаас

1. “Жиэфэн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбайн хүсэлттэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Хүсэлт хэрэгсэхгүй болгох тухай” 7972 дугаар захирамжийг хүсэлт гаргагчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

2. “Залуу монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 554 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

10.30 цагаас  

3. Д.Цэнд-Аюушийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг даргад холбогдох, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 113 дугаар захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжаргал болон гуравдагч этгээд Д.Чулуун нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 8293 дугаар захирамжийг “Эх тонж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

5. Иргэн Л.Цэрэндондог, Ц.Энэрэл нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох тухай” 8096 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

13.30 цагаас   

6. Д.Миеэгомбын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албанд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Шинжээч томилох тухай” 8257 дугаар захирамжийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

            7. “Түвдэнпэлжээлин хийд”-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 8323 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

 

  Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

                        Шүүх хуралдааны зар гаргасан:

             Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн                              П.Дэлгэр

 

Оруулсан 2016-01-08 20:32:40
Үзсэн 292

Хэвлэх | Буцах