Шүүх хуралдааны зар

Огноо 2015-11-25
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны зар

08.30 цагаас

1. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан “Сан зураг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 8333 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагчийн  гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

2. С.Жаргалсайхан нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даатгалын ахлах байцаагч Ц.Төмөрсүх, тэтгэврийн байцаагч А.Тэрбиш нарт холбогдох, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

3. Т.Жигмэддагва, С.Хуягсүрэн нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 591 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

10.30 цагаас  

4. Р.Болор-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 8265 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

5. М.Амгалангийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 27 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү 

6. “Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөл” ТББ-ын нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн хороонд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 529 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

13.30 цагаас   

7. “Дорнын бизнес” ХХК, “Гурил трейд” ХХК, “Майнинг энд девелопмент” ХХК, “Нью виздом” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 8325 дугаар захирамжийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билэгсайханы гомдлоор, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Хүсэлт хэрэгсэхгүй болгох тухай” 8360 дугаар захирамжийг хариуцагчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

8. Иргэн Ж.Галсандоржийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 490 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа

9. Ц.Бадамдоржийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

15.30 цагаас

10. “Мандал-Өргөх” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Татварын хэлтэст холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Хүсэлт хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 8300 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

11. Б.Цэнд-Аюушийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 370 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

12. Ч.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 571 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өлзийбаасангийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

 

            Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

                        Шүүх хуралдааны зар гаргасан:

             Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн                              Н.Батзориг

Оруулсан 2016-01-08 20:34:24
Үзсэн 372

Хэвлэх | Буцах