Шүүх хуралдааны зар

Огноо 2015-12-11
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны зар

08.30 цагаас

1. “Засаг чандмань” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 8766 дугаар захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 8935 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч “Хера автомотив” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энх-Очирын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

3. Х.Алтантуяагийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Хүсэлт хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 8852 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

10.30 цагаас

4. Дархан-Уул аймгийн Монгол Ардын намын Хорооны нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 230 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

5. Иргэн М.Уянгын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 604 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбаярын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

6. “Жумака” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Мал, амьтан, хорио, цээр, чанарын хяналтын улсын байцаагчид холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 25 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

 7. Ж.Ганбатын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг дарга болон Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 27 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

13.30 цагаас

8. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 8639 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагч Б.Пүрэв-Очирын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

            9. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 293 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч Н.Дамдинжавын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

   10. Л.Сайнтуяагийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албанд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 8883 дугаар захирамжийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

11. “Дестинейшньмонголия” ХХК-ны нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 603 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

 

                                                                                          

            Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

                        Шүүх хуралдааны зар гаргасан:

             Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн                              Н.Батзориг

Оруулсан 2016-01-08 20:47:28
Үзсэн 410

Хэвлэх | Буцах