Шүүх хуралдааны зар

Огноо 2015-12-28
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны зар

08.30 цагаас

1. “Өнөр-2” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 246 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 320 дугаар магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

2. “Н Эй Би” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Засаг даргад холбогдох, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай” 66 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

3. Иргэн В.Гантуяагийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 671 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

4. Иргэн Д.Батчулууны нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дарга нарт холбогдох, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 42 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

10.30 цагаас  

5. Л.Байгалмаагийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Сүхбаатар дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Хүсэлт хэрэгсэхгүй болгох тухай” 9016 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

6. Иргэн Д.Ганбаярын гомдолтой, Сум дундын 10 дугаар шүүх /хуучин нэрээр/-ийн шүүгч Ж.Долгормаад холбогдох, Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 52 дугаар магадлалыг шүүгч Ж.Долгормаагийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү 

7. Д.Дамдинсүрэнгийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргад холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дорлигсүрэнгийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

8. “Тайшир-Гуулин усан цахилгаан станц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Очирбат, Э.Гүнжмаа нарт холбогдох, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 32 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

9. “БДБМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 292 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

13.30 цагаас   

10. “Нью виздом” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 728 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

11. “Бату констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 420 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа

12. Иргэн М.Уянгын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 604 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбаярын давж заалдах гомдлоор 

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

15.30 цагаас

13. Б.Алтанхуягийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргад холбогдох, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

14. “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Д.Эрдэнэчимэгт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 716 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

 

15. Ж.Ганбатын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг дарга, Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 27 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

 

 

 

            Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

                        Шүүх хуралдааны зар гаргасан:

             Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн                              Н.Батзориг

Оруулсан 2016-01-08 20:57:29
Үзсэн 405

Хэвлэх | Буцах