Шүүх хуралдааны зар

Огноо 2015-12-29
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны зар

08.30 цагаас

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 9453 дугаар захирамжийг “Уян унд” ХХК-ийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

2. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 52 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч Б.Пүрэвдоржийн гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа

3. “Жигүүр гранд” ХХК, “ХЭБА трейд” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж шүүх хуралдааныг хойшилуулах тухай” 252 дугаар тогтоолыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Бадралын гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

   4. “Ай Эм Тек” ХХК, “Нью ремеди” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Улсын Гуравдугаар эмнэлгийн Өндөр өртөгтэй мэс заслын туслах үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл худалдан авах ШУГТЭ-2015/04 дугаартай тендерийн Тендерийн үнэлгээний хороонд  холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Хүсэлтийн зарим хэсгийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 9271 дүгээр захирамжийг хариуцагчийн  гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

10.30 цагаас  

5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 9400 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч “Алтан төхөм” ХХК-ийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

6. Т.Шинэцэрэгийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 9387 дугаар “Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

7. Л.Цэнгэл нарын нэр бүхий 7 иргэний нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 629 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

8. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 9401 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагч Б.Цэрэндулам, Х.Ган-Эрдэнэ нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

13.30 цагаас   

9. “Алтайн хүдэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 9544 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

10. “Дорнын бизнес” ХХК, “Гурил трейд” ХХК, “Майнинг энд девелопмент” ХХК, “Нью виздом” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Хүсэлт хэрэгсэхгүй болгох тухай” 9510 дугаар захирамжийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

11. Ш.Энхжингийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Хүсэлт хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдаан хойшлуулах тухай” 9517 дугаар захирамжийг нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

12. Л.Байгалмаагийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Сүхбаатар дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Хүсэлт хэрэгсэхгүй болгох тухай” 9016 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

 

            Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

                        Шүүх хуралдааны зар гаргасан:

             Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн                              Н.Батзориг

Оруулсан 2016-01-08 20:58:51
Үзсэн 479

Хэвлэх | Буцах