Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 302 дугаар тогтоолоор шинэчлэн байгуулагдсан, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийлээ. Хурлаар Баянхонгор аймгийн шүүхийн Тамгын газарт эвлэрүүлэн зуучлагчийн нэг орон тоонд сонгон шалгаруулалт зарлахтай холбогдох асуудал,  хэлэлцүүлэгт оролцох тухай тус тус хэлэлцэв. Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл нь цаашид сар бүрийн сүүлийн 7 хоногийн Пүрэв гаригт хуралдаж байхаар тогтов.