Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга доктор, профессор Д.Зүмбэрэллхам Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшыштоф Бойког  2022 оны 11 дүгээр сарын 17-ны пүрэв гарагт хүлээн авч уулзан хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Шүүхийн захиргааны албан хаагчдын давтан сургалт, шүүгчийн сонгон шалгаруулалт, шүүхийн цахимжилт зэрэг тодорхой асуудлуудын тухай мэдээлэл солилцон, харилцан туршлага хуваалцах талаар ярилцлаа.

Манай хоёр улс түүхийн ижил төстэй олон бэрхшээлийг туулж,ардчиллын замаар хөгжиж буйн хувьд хоёр улсын шүүн эрх мэдлийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллах боломжтойг дурдсан юм.

Кшыштоф Бойко нь уулзалтын чухлыг цохон тэмдэглээд Бүгд Найрамдах Польш улсын Шүүхийн ерөнхий зөвлөлтэй ирэх онд харилцан албан айлчлалыг зохион байгуулах талаар санал хүргүүлэх тухай мэдэгдэв. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам Элчин сайдад талархал илэрхийлж, уулзалтаар яригдсан санаануудыг ажил хэрэг болгохын төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.