Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа өнөөдөр (2026.05.18) Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүнийг бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаар нь ялгаварлан гадуурхах, хүчирхийлэлд өртөхөөс хамгаалах асуудлаарх Бие даасан шинжээч Грэйм Рийд, Хүний эрхийн дээд комиссарын газрын хүний эрхийн асуудал хариуцсан ажилтан Кришнан Рагаван нарыг хүлээн авч уулзав.

 

Уулзалтын эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа Ерөнхий зөвлөлийн чиг үүрэг, үйл ажиллагаа, шүүгчийн сонгон шалгаруулалт, шүүхийн стандарт, хүний нөөцийн талаар мэдээлэл танилцууллаа.

 

Бие даасан шинжээч Грэйм Рийд ялгаварлан гадуурхах, хүчирхийлэлд өртөхөөс хамгаалах талаарх хяналт, тоо баримт, шүүх засаглалын түвшинд хийгдэж байгаа сургалт, судалгаа, Иргэний нийгмийн байгууллагатай хэрхэн хамтарч ажилладаг талаар мэдээлэл тодруулж, асуулт хариулт өрнүүлэв.

 

Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат, Сургалт судалгааны төвийн дарга Э.Энхзаяа, хүний эрх, жендерийн асуудал хариуцсан ахлах шинжээч Э.Номин, шүүхийн статистик хариуцсан референт Н.Алтантүлхүүр нар оролцов.

 

 

 

                           

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР