Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа Хууль зүйн шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг хамгаалсан Монгол Улсын гавьяат хуульч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүн асан, Дотоод хэргийн их сургуулийн “Хүндэт профессор”, хууль зүйн ухааны доктор Дорждамбын Зүмбэрэллхам, мөн Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга асан, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Түмэнжаргалын Мэндсайхан нарыг өнөөдөр (2026.06.11) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв.

 

 

Энэхүү арга хэмжээг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа нээж, Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн дагуу байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхны даргаар ажиллаж, шүүх эрх мэдлийн шинэтгэлийн шинэ үе шатыг эхлүүлж, шүүхийн цахимжилтын бодлогын баримт бичгийг шинээр гаргаж, шүүгчийн сонгон шалгаруулалтын шинэ хэлбэрийг нэвтрүүлж, шүүхийн төсвийг нэмэгдүүлж, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах асуудлыг шийдвэрлүүлж, Төрийн албаны салбар зөвлөлийг шинээр байгуулж, шүүхийн захиргааны ажилтан хуулийн дагуу, нээлттэй сонгон шалгаруулалтаар өрсөлдөн томилогдох бололцоогоор хангасан зэрэг олон ажлуудыг санаачлан амжилттай хэрэгжүүлсэн Хууль зүйн шинжлэх ухааны доктор Д.Зүмбэрэллхамд талархал илэрхийллээ. 

 

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар 2014-2018 онд ажиллаж, ажлын албаны бүтэц, орон тоог бэхжүүлж, бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг удирдан зохион байгуулсан Хууль зүйн шинжлэх ухааны доктор Т.Мэндсайханд халуун баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүслээ.

 

 

 

 

 

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ