Монгол Улсын Их Хурлаас 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баталж, Монгол Улсын шүүхийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулан 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.
Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүх, Багануур дүүргийн шүүх, аймаг, сум дахь сум дундын шүүхийн Тамгын газруудад 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллах Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдлыг судлах чиг үүрэг бүхий "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ийг бэлтгэн мэргэшүүлэх сонгон шалгаруулалтыг нээлттэй зохион байгуулж байна.
