IMG-LOGO
 2022-11-23

Сурагчид шүүхийн байртай танилцлаа

    

       Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас зохион байгуулсан сургалтын үеэр сурагчдыг шүүхтэй танилцуулахаар урьсны дагуу шүүхтэй танилцуулах ажлыг 2022 оны 11 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгууллаа.

 

       Энэ хүрээнд 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын “Дархан эмпати” сургуулийн Н.Мягмарсүрэн багштай 11а ангийн 26 сурагч шүүхийн үйл ажиллагаа болон шүүхийн байртай танилцлаа.

 

       Сурагчдад Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга З.Баяржаргал “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох, хүүхдийн эрх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” талаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар “Хуульч мэргэжлийн онцлог сэдвээр тус тус зөвлөгөө мэдээлэл хийсэн юм.

            Түүнчлэн энэ сарын 22-нд Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй цогцолбор” сургуулийн 6 дугаар ангийн 42 сурагчдыг хүлээн авч шүүхийн Тамгын газрын дарга З.Баяржаргал, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн С.Хулганаа нар шүүхийн байртай танилцуулж,  шүүгчийн туслах Т.Дэжидсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нар “Шүүхийн тогтолцоо”, “Хувь хүний орон зай” зэрэг мэдээллийг өгч, хөгжөөнт тоглоом тоглууллаа.

 

         Мөн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Дархан эмпати” сургуулийн З.Тэлмэн багштай 7а ангийн 23 сурагч шүүхийн үйл ажиллагаа болон шүүхийн байртай танилцлаа.

            Тус үйл ажиллагааны үеэр Тамгын газрын дарга З.Баяржаргал, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн С.Хулганаа нар шүүхийн байртай танилцуулж,  шүүгчийн туслах Т.Дэжидсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нар “Шүүхийн тогтолцоо”, “Хувь хүний орон зай” зэрэг мэдээллийг өгч, хөгжөөнт тоглоом тоглуулж, мөн хүрэлцэн ирсэн сурагч бүжиглэж авьяасаа үзүүллээ.

            Сурагчид анх удаагаа шүүхийн байгууллагаар орж үзсэн тул ихээхэн сонирхож, шүүгчийн өрөө тасалгаа, шүүх хуралдааны танхимтай танилцан сонирхсон асуултаа асууж сэтгэгдэл өндөр гарсан юм.

 

            Хүрэлцэн ирсэн нийт хүүхдүүддээ сурлагын өндөр амжилт хүсье.

 

 

 

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР