Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ээлжит 32 дугаар хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Үүнд:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны “Иргэн-2014” нэгдсэн системд эрх зүйн актыг хөрвүүлэх эсэх талаарх асуудлыг хэлэлцлээ. Улмаар иргэний хэрэг үүсгэх, хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж, даргалагч шүүгчийг албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамж, шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг DOCX файл хэлбэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны “Иргэн-2014” нэгдсэн системд текст байдлаар хөрвүүлэхийг зогсоох саналыг Улсын дээд шүүхэд хүргүүлж санал авахаар шийдвэрлэв.

 

  1. Шүүхийн Тамгын газрын даргыг томилох, шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцэн Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын даргыг томилов.

 

  1. Шүүгч сэлгэн ажиллуулах тухай зарим шүүхүүдээс ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд хангахгүйгээр шийдвэрлэв.

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ